Тэмцээний дүрэм

Зорилго

Ширээний теннисний спортыг олон нийтэд сурталчлах, тоглогчдын дундах өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, ур чадварыг дээшлүүлэхэд оршино.

Дүрэм

Бүх тоглолтууд 5 үе 11 оноогоор явагдана

Ганцаарчилсан төрлийн тоглолтууд хэсгийн журмаар явна

Хэсэг бүр 3-4 хүнтэй байна

Хэсгээс хамгийн өндөр оноотой 2 тоглогч хагас шигшээд шалгарна

Багийн болон хосын тоглолт хасагдах журмаар явна

Хагас шигшээ тоглолтууд хасагдах журмаар явна

Төрөл, ангилал

Эрэгтэй ганцаарчилсан – ахисан шат

Эрэгтай ганцаарчилсан – дунд шат

Эрэгтэй ганцаарчилсан - анхан шат

Эмэгтэй ганцаарчилсан – сонирхогч

Эмэгтэй ганцаарчилсан - Ахисан

Холимог хос

Баг

Тэмцээн явагдах газар, хугацаа

2025 оны 04 -р сарын 19 – 20 ны өдөр 18761 N Frederick Ave Unit Q, Gaithersburg, MD 20879 зохиогдоно